2010-03-03 11:17:39
Өвөрхангай аймгийн түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдууулан тус аймаг орон нутгийн зүгээс олон ажлууд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд "ГАРАГ ПРОДАКШН"-тай хамтран ажиллах гэрээний дагуу тус аймгийн видео кино, зурагт альбом зэргийг хийж байна. Дээрх ажлын өвлийн зураг авалтыг 2010 оны 02 сарын 24-с эхлэн хийж гүйцэтгэхээр Тарагт, Уянга, Бат-өлзий сумдын байгалийн болон түүх соёлын үзэсгэлэнm газруудаар явсан. Уг аяллыг МҮОНТ-ийн аялалын цаг нэвтрүүлэгийг давхар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ үеэр Уянга сумын Жаргалант багийн Түшээ жаргалантын нурууны Баруун, Зүүн асгат ууланд нутагшсан 80 гаруй тооны Янгирын сүрэгт өвс тэжээл, хужир шүү тавьж өгөх арга хэмжээг аймгийн БОАЖГазар, Уянга сумын ЗДТГазар, Жаргалант багийн малчин П.Лхавгадорж, тус сумын байгаль хамгаалагчидтай хамтран хийлээ.
Тарагт сумын ЗДТГазар хадгалагдаж буй Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тамга
"ЯНГИРЫН СҮРЭГТ ӨВС ТАВЬЖ ӨГӨВ" цааш унших »
"ЯНГИРЫН СҮРЭГТ ӨВС ТАВЬЖ ӨГӨВ" цааш унших »


1.Анхны мэдээлэгч нь Рубрук:
Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан " Зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудад стандартын улсын үзлэг явуулах тухай" удирдамжийн дагуу 2009 оны 06 дугаар сарын 09-нөөс 14 хооронд Өвархангай аймгийн Хархорин, Хужирт, Бат өлзий, Бүрд сумдын нутагт байрлах аялал жуулчлалын үйлчилгээний газруудад Монгол улсын Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1.1, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.2, Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS -4588;2004, "Дэн буудлын ерөнхий шаардлага MNS -5279;2007", "Жуулчны баазын үйлчилгээний шаардлага MNS-4934;2002" стандартын хүрээнд улсын үзлэгийг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын 2009 оны 07-р сарын 14 ны 218 дугаар тоот захирамжаар тус аймагт жил бүрийн 5,7,8-р саруудад адуу, хонь, ямаа, сарлаг, тэмээний баяр зэрэг аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулах болсонтой холбогдуулж Зүүнбаян-Улаан суманд хонь ямааны баярыг зохион байгуулж уг баярт Франц, Америк, Энэтхэгийн нийт 14 гадаадын жуулчин оролцлоо.



